Индонезийн нийслэл Жакарта хотноо 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос хоритой бодис илэрсэн тухай мэдээлэл дэлхийн болоод дотоодын хэвлэлээр цацагдсан. Дэлхийн бөхийн холбооноос түүнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байсан ч хоёр хоногийн өмнө албан ёсны шийдвэр гарчээ. Тодруулбал П.Орхоны барилдах эрхийг нь дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хассан байна.
Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгох аж. П.Орхоны хувьд дээрх тэмцээнд 62 кг-ын жинд өрсөлдсөн юм. Тэрбээр Киргызстаны бөх Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, аварга болсон. Гэвч Азийн олимпийн зөвлөлийн шийдвэрээр П.Орхоноос допинг илэрсэн үндэслэлээр алтан медалийг нь хураасан билээ. Уг тэмцээнд мөн дахин нэг тамирчнаас допинг илэрсэн нь Туркменистаны бөх Назаров байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.