Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман Азийн улсуудад айлчилж байна. Тэрбээр айлчлалаа ням гарагт Пакистан улсаас эхэлжээ. Энэ үеэр Саудын Арабын хунтайж Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай уулзсан байна.
Уулзалтын дараа тэрбээр Пакистаны хөгжилд хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын болон хөрөнгө оруулалтын 20 тэрбум долларын гэрээ байгуулснаа мэдэгдлээ.
Мухаммед бен Салман мөн Хятад, Энэтхэг улсуудтай шинэ хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй гэжээ.
Пакистан, Энэтхэг, Хятад зэрэг улсууд Саудын Арабтай харилцаа холбоогоо бэхжүүлэх сонирхолтой ч, сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээс болж зарим улс орнууд хунтайжтай хамтран ажиллахаас болгоомжилж байгааг хэвлэлүүд бичиж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.