Исламын улс бүлэглэлийн Афганистан дахь байрлал руу АНУ хамгийн том бөмбөгөө хаяжээ. GBU-43/B нэртэй энэ зэвсэг “бүх бөмбөгийн эх” гэгддэг, цөмийн бус бөмбөгөөс хамгийн хүчтэй нь бөгөөд 9 метр урттай, бараг 10 тонн шахам хүнд, GPS удирдлагатай аж. MOAB хэмээн нэрлэдэг энэ бөмбөгийг өмнө нь байлдааны талбарт огт ашиглаж байгаагүй бөгөөд анх удаа террористуудад цохилт өгөхөд ашиглажээ.
Бөмбөг хаясан бай нь Исламын улс бүлэглэлийн дайчид чөлөөтэй зорчдог нуувч, хонгил бүхий томоохон цогцолбор газар аж. Исламын улс бүлэглэлийн Афган дахь хэсэг 600-800 дайчинтай, өмнөд хэсгийн 2-3
дүүрэгт байрладаг аж.
Өнгөрсөн долоо хоногоос АНУ-ын тусгай хүчин болон Афганы арми Исламын улсын эсрэг тэмцлээ идэвхжүүлсэн байна. Дээрх байрлалд АНУ, Афганы цэргүүд хяналтаа тогтооход Исламын улсынхан тэр хавийг минажуулсан нь саад болж байгаа аж. Тиймээс цэргүүд ороход зориулж, байрлалыг цэвэрлэж буй нь энэ аж.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.