Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх гуравдугаар сард авна

2019-01-31 Боловсрол

БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм.

Дашрамд дуулгахад, Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.