Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдэд тулгардаг саад бэрхшээл олон бий. Тэдэнд хууль эрх зүйн туслалцаа зайлшгүй шаардлагатай. Монгол Улс иргэнээ дэлхийн аль ч өнцөг буланд байсан харж, хамгаалах үүрэгтэй билээ. Гэвч төрийн хараанаас далдуур, жирийн иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж, хохирох явдал олонтаа. Ялангуяа, БНХАУ-д иргэд суралцах, ажиллаж хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх, дундын зуучлагч гэсэн хүмүүс хөдөлмөрийн хөлснөөс нь зувчуулах, сургуульд хүүхдээ сургахдаа хувь хүмүүст хүсэлт тавих зэрэг зөрчлүүд илэрсээр байгаа юм. Тиймээс ӨМӨЗО-нд хөдөлмөр эрхэлж, ажиллаж сурч буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулдаг байгууллага зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм.
Түүгээр зогсохгүй ӨМӨЗО-нд монгол хүүхдүүд амьдарч, хөдөлмөр эрхлэх нь элбэг байдаг. Тиймээс манай улсын Засгийн газраас хилийн гадна амьдарч буй хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалахад анхаарч урд хөршийн тус хотод амьдарч, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн нөхцөл байдалд үнэлгээ хийх ажлыг хийсэн юм. Тодруулбал, өнгөрөгч сарын 25-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрүүдэд ХЗДХЯ болон бусад холбогдох албанаас бүрдсэн ажлын хэсгийнхэн урд хөршид ажиллаад ирсэн юм. Ингэхдээ Хайлаар, Манжуур, Эрээн хот, Шилийн хотод ажиллаж, тэнд суралцаж, ажиллаж, амьдарч, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд, багш болон эцэг эх, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, нөхцөл байдлыг газар дээр нь очиж үнэлэх ажлыг зохион байгуулсан аж.
Ийнхүү ажлын хэсгээс хэд хэдэн зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, монгол иргэд юутай ч эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орж, даатгалд хамрагдан, бүртгэлээ баталгаажуулснаар хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрлийн үнэмлэх авдаг болж, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын бүртгэлд хамрагдаж байгаа учраас амь насны баталгааг нь хангах юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.