Гамшиг онцгой байдлын үед эцэг эх, ойр дотныхоо хүнийг алдах, тэднээс тусгаарлагдах, дарамт хүчирхийлэлд өртөх зэргээр тэдний авсан сэтгэлийн шарх хамгийн хүнд хохирол болдог бөгөөд маш удаан хугацаанд үргэлжилдгээрээ онцлог. Энэ үед нөхөн сэргээх арга хэмжээ авах нь юу юунаас чухал байдаг.
Үүссэн нөхцөл байдлын улмаас орон гэргүй болсон хүүхдүүд нүүлгэн шилжүүлсэн хорогдох байранд ахуйн хэрэглээний наад захын шаардлага хангахгүй орчинд тогтохгүй тэнүүчлэх, янз бүрийн дарамт шахалтад орох явдал ихэсч, тэр хэрээр тэдний эмзэг байдал нэмэгддэг байна.
Мөн гамшгийн улмаас амьжиргаа нь сүйрсэн ядуу айл өрхүүд орлого
олуулахаар хүүхдээ сургуулиас гаргах, ажил хийлгэх явдал түгээмэл тохиолддог. Гамшгийн дараах хомсдолын улмаас хүүхдүүд хүнд хүчир хөдөлмөр эрхлэх, боолчлогдох, жендэрээс 39 үүдэлтэй бэлгийн хүчирхийлэлд өртөх, хил дамнуулан худалдагдах зэргээс гэмт хэргийн золиос болох нь элбэг болж, өсөх хандлага ажиглагддаг байна.
1 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.