УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад бичигт гарын үзэг зурав

2018-12-11 Парламент

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүн Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдэл бүхий Засгийн газар, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл. Ард иргэдийг үнэхээр бухимдуулаад байна. Гэвч сүүлийн үед тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс иргэдэд очиж ажлын байрыг бий болгох байсан мөнгийг авсан атлаа энэ асуудал дарагдах, бүдгэрэх хандлагатай болоод байна. Иймээс бид УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарын үсэг зурж, хуулийг чандлан сахих үүднээс ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэхүү асуудлыг УИХ-ын бусад гишүүн дэмжихийг хүсч байна. Бид энэхүү саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулж байна” гэсэн юм. Түүнчлэн одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн бөгөөд албан бланк дээр гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.