Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь хүйтний эрч эрс нэмэгдэж айл өрхийн галлагаа ихэссэнээс сонор сэрэмж алдаж буйг НОБГ-аас анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоносон байна. Дээрх гал түймрийн есөн удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байв.
Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны алба хаагчид тухайн гал түймрийг унтрааж ажилласан байна. Иймд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг онцлон анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.