Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлын талаар маргааш хэлэлцэх юм байна. “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” сэдэвт онол, практикийн бага хурлын тов АТГ-ын “Олон нийтийн төв”-д болохоор зарлагджээ. Мөн хурлын үеэр АТГ-аас зохион байгуулсан Шударга байдлын үнэлгээний 3 дахь удаагийн буюу 2018 оны үр дүнг танилцуулах юм байна. Шударга байдлын үнэлгээг өмнө нь 2015, 2016 онд тооцон гаргаж байсан бөгөөд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг аж.
Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөнө. Азийн сан болон эрдэмтэд, судлаачид, судалгааны байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд бага хуралд оролцоно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.