Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 10 дугаар сарын эцэст 39.2 мянга, үүнээс 27.3 (69.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (30.4хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны 10 дугаар сарын эцэст 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (12.6хувь) мянган хүнээр, өмнөх сараас 3.1 (12.7хувь) мянган хүнээр тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 (52.8хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 (38.0хувь) мянга нь Улаанбаатарт, 5.7 (20.8хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.4 (16.0хувь) мянга нь Төвийн бүсэд, 4.3 (15.8хувь) мянга нь Баруун бүсэд, 2.6 (9.4хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 522 (1.9хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 241 (46.2хувь) нь эмэгтэйчүүд байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30427
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.