Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

2018-11-30 Ханш

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 10 сард 8.3 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний 10 сард 669.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний 10 сард 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Энэ оны 10 дугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 303.2 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.