Монголын их сургуульд орос мэргэжилтнүүд бэлтгэнэ

2018-11-29 Боловсрол

Хил орчмын хамтын ажиллагаа

 

Горний-Алтай, Бийск, Барнаул хотод саяхан хоёр монгол зочин ажлын айлчлал хийв. Эдгээр эрхэм бол Монголын Үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн (факультет) захирал Пүрэвийн Алимаа, тус  сургуулийн гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Шаравын Сарантуяа нар юм. Тэд Оросод нэг бус удаа ирж байсан гэдгийг тэмдэглэх нь зүй гэж бодно. Тэрбээр хэн, хэн нь Бийск хот дахь В.М,Шукшины нэрэмжит Алтайн боловсролын акедемид орос хэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, Орос хэлийг чөлөөтэй эзэмшиснээр барахгүй, англи, хятад хэлтэй хүмүүс.

Тэдний сургуулийн төгсөгчид  хятад хэл дээр улсын шалгалт өгдөг болхыг энд тодотгох нь илүүц байж магад. Монгол зочид маань Горний Алтай хотод ирээд юуны өмнө АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Жуков, тус улсын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Ивашкин нартай уулзсан юм.

Сүүлийн жилүүдэд Монголд Орос хэлийг сонирхон судлах явдал эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь хоёр улсын харилцаа сайжирч, харилцан ойлголцол, итгэлцэл зузаарч байгаагийн илрэл. Хоёр улсын иргэд аль аль улсадаа харилцан визгүй зорчих боломжтой болохоор төрөл бүрийн семинар, бага хурал, олон улсын уулзалтуудад оролцохоор хилээр зорчихын тулд зөвхөн гадаад паспорт байхад л хангалттай. Мөн сүүлийн жилүүдэд Монгол дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс Улаанбаатар болон зэргэлдээх бусад хотуудад Орос хэл судлалын төвүүдийг байгуулан ажиллуулах болов. Монголын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймагт энэ шугамаар байгуулагдсан Орос хэлний сургалтын төвийг Липецкийн улсын их сургуулийн төгсөгч Жулдиз Хавдалмурат удирдан ажиллуулдаг бөгөөд түүний сургасан хүүхдүүд Оросын их дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалтанд хангалттай өндөр оноо авч байгааг энд дурьдахыг хүсэв.

Харин энэ удаад Монголын үндэсний их сургуулиас Горний Алтайд зочилсон Пүрэвийн Алимаа, Шаравын Сарантуяа нарын маань  гол зорилго гэвэл манай хотуудын хүн амд өөрийн сургуулиа танилцуулахаас гадна, Оросын сургуулиудтай холбоо тогтоож, дунд сургуулиа төгсөж буй орос хүүхдүүдийг Монголын Үндэсний их сургуульд элсүүлэн суралцуулах талаар санал солилцох, хэлэлцээр хийх явдал байв.  Дашрамд дурьдахад Монголын Үндэсний их сургуульд өдгөө 40 гаруй орос оюутан элсэн суралцаж байгаа агаад тэдний дунд Горний Алтай хотоос очсон нэг эмэгтэй оюутан бий.

Ирэх жил тус сургуульд ОХУ-аас элсэн суралцагчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. Оросоос суралцагсадын гол зорилго гэвэл Монголын сурган хүмүүжүүлэх арга ухааныг судлах, мөнхүү Монгол хэл бичигт суралцах явдал юм.

Тэд одоогийн байдлаар тус сургуулийн (Монголын Үндэсний их сургууль) бэлтгэл курст суралцаж байгаа. Орос хүүхдүүд маань зургаан сарын туршид Монгол хэлийг бүрэн эзэмшсэний дараа тус сургуулийн үндсэн ангиудад өөрсдийн эзэмших мэргэжлийн дагууд сургалтын хөтөлбөрөөр сурч эхлэх боломж нээгдэнэ. Улмаар сургууль төгсөх улсын шалгалтаа  Монгол хэл дээр өгч, сургалтын хөтөлбөрийг дүүргэнэ.

Монгол зочид маань Горний Алтай хотын Улсын их сургууль дээр, тус сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Наталья Юркова болон холбогдох хүмүүстэй уулзалт хийж оюутан солилцооны талаар түүнчилэн багш нарыг харилцан туршлага судлуулах асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулав. Үүний зэрэгцээ зарим зохион байгуулалтын асуудлыг ч шийдсэн болно.

Горний Алтай хотын захирагчийн нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Станислав Тюхтенев Монгол зочдыг хүлээн авч уулзан, Монгол сургуульд Орос мэргэжилтгүүдийг бэлтгэн сургах тухай тэдний ажлын төлөвлөгөөтэй танилцаж, ажил хэргийн яриа өрнүүлэв. Тэрбээр Монголын үндэсний их сургуулийн тухай болон Оросоос оюутан элсүүлэхтэй холбоотой бүх мэдээллийг ойрын үед хотын захиргааны албан ёсны цахим хуудас болон Горний Алтайн улсын их сургуулийн (ГАГУ) цахим хуудас, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлэхээр тохиролцсон юм.

Мөнхүү ажлын айлчиллынхаа хүрээнд монгол зочид маань АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга Татьяна Логинова болоод АРО ВООВ “Дайчин ахан дүүс” /Боевое братство/ төрийн бус, олон нийтийн байгууллагын удирдагч Александр Вилисов нартай уулзаж халуун яриа өрнүүлсэн билээ.

Дмитрий СОКОЛОВ (гэрэл зургийг зохиогч)

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.