Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулдуулсан мэт жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон

2018-11-27 Парламент

 У.Хүрэлсүхийг чагнасан асуудалд холбогдсон Ерөнхий сайдын төрсөн эгчийн хүүхэд Улаан-Үдийн Ерөнхий консулаар томилогдсон гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан асуудал хэрхэн шийдэгдсэн бэ. Энэ асуултыг 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас асуух нь олон. Гэвч Ж.Эрдэнэбат гишүүн “Энэ хэргийг хуулийн байгууллагынхан шалгаад намайг буруугүй, ийм ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоосон. Үүнээс цааш хэрэг хэрхэн шийдэгдсэнийг би мэдэхгүй” гэсэн тайлбар хийсэн юм.

Харин гишүүн Н.Номтойбаяр энэ талаар дэлгэрэнгүй мэднэ гэдгээ сэтгүүлчдэд хэлж, тайлбарлалаа. Тэрбээр “Намайг энэ хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэж хуулийн байгууллага дуудаж, байцаалт авсан. Үүний дагуу тайлбар, мэдүүлэг өгсөн. Тусгай хяналтын дэд хороонд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, миний бие болон авлига, цагдаа, тагнуулын газрын дарга нар хаалттай хуралдсан. Ингээд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан зүйл тогтоогдоогүй. Харин У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулдуулсан мэт жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон.

Үүнээс хойш тухайн хэрэг юу болсон нь тодорхойгүй таг чиг болсон. Харин энэ хэргийг зохион байгуулсан хоёр цагдаагийн нэг  болох У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүүхэд н.Ганхүү Улаан-Үдийн Ерөнхий консулаар саяхан томилогдсон. Би үүний учрыг гайхаад байгаа юм” гэлээ.

Мөн тэрбээр “Намын Удирдах зөвлөлийн тогтоолд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангахыг эсэргүүцбэл намын дүрмийн 4.4-т зааснаар улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. ЖДҮХС-тай холбогдсон гишүүд Удирдах зөвлөлийн хуралд орж болохгүй гэсэн шаардлага тавихаар ЖДҮ-тэй нэр холбогдсон Д.Амарбаясгалан шаардлага тавьсан хүмүүст хариуцлага тооцно гэж байна” хэмээсэн.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.