“WILD-2019” хөтөлбөр 2019 оны 7 сарын 13-аас 8 сарын 3-ны өдрүүдэд АНУ-ын Орегон мужийн Эугань хотод зохион байгуулагдана. Уг хөтөлбөрийг Mobility International USA (MIUSA) байгууллага жил бүр зохион байгуулж, 25 орны эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулдаг байна. Гурван долоо хоногийн турш хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд оролцогчид олон улсын хөгжлийн хөтөлбөр дэх хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын боломжийг дээшлүүлэх, багийн ажиллагааг дэмжсэн хамтын харилцаанд нэгдэн, шинэ шинэ боломжийг өөртөө нээх юм. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд Африк, Ази, Зүүн Европ, Кариб болон Латин Америк, Ойрх Дорнод, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх, 21 ба түүнээс дээш насны өмнө нь уг хөтөлбөрт хамрагдаж байгаагүй, ярианы болон дохионы Америк, Англи, Испани хэлийг эзэмшсэн байх шаардлагатай. Оролцогчдын зүгээс зөвхөн хөтөлбөрийн зардал 250 ам.доллар, АНУ-ын визний зардал, буудлын угаалгын зардал, батерей, саван, шампунь, олон улсын ярианы карт, нэмэлт хоол болон хөнгөн зууш зэрэг зардлыг хариуцна. “WILD-2019” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Монгол улсын иргэд дараах материалыг бүрдүүлнэ.
1. Бүртгэлийн мэдээлэл (Өргөдөл)
2. Хөгжлийн бэрхшээлийн мэдээлэл
3. Мэргэжлийн туршлага
4. Эссэ бичих, асуултуудад хариулах
5. Өргөдөл гаргагч, оролцогчийг ажил, мэргэжил, чадварын хувьд манлайлагч гэдгийг тодорхойлох 2 хүний, байгууллагын тодорхойлолт (ажил олгогч, засгийн газар, агентлаг, ТББ гэх мэт)
Та бүртгүүлэхдээ https://www.miusa.org/ хаягаар хандалт хийж, “Call for applications: WILD 2019” дээр дарж бүртгүүлээрэй. Бүртгэл энэ сарын 30-нд дуусна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 7703-2222, 9921-8528 утсаар лавлах боломжтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.