Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, одоо ажиллаж байгаа Г, Э нарын гурван захирлыг өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. Мөн тэдэнтэй хамт хэд хэдэн теллерийг ч саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. АТГ-аас энэ талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан.
Саатуулагдсан хүмүүс Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан танил талдаа зээл олгуулахаас гадна зээлийн тодорхой хувийг авлигад авсан хэмээн буруутгагдаж байгаа талаар эх сурвалж тодотгов.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.