“Цэцгэн таван дэлбээ” хүүхдийн номын сангаас бага, дунд насны хүүхдүүдэд зориулсан “Гэртээ хамтдаа уншъя” өдөрлөг өнгөрсөн амралтын өдөр боллоо.
Өдөрлөгийн үеэр бага, дунд насныханд зориулагдсан монголын болоод дэлхийн сонгодог зохиол, үлгэрүүдийг дөрвөн гэрт зэрэг уншсан байна. Үлгэр, зохиолыг Хөгжим бүжгийн кино драмын ангийн оюутнууд уран яруу, сонирхолтой хэлбэрээр уншиж өгсөн нь хүүхдүүдэд их таалаагдаж, сэтгэл хангалуун байжээ.
Өдөрлөгт 100 гаруй хүүхдүүд ээж, аавын хамт ирж, үлгэр сонссон байна. Хүүхдүүдийг үлгэрээ сонсох зуур ээж, аав нарт хүүхэддээ хэрхэн ном уншиж өгөх талаар зөвлөгөө өгчээ. Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох, хэт шахаж, ядраахгүй байх зэргээр эцэг, эхчүүд мэдлэгээ олон талаар нэмж нэгэн өдрийг хүүхдүүдийн хамт сайхан өнгөрүүлсэн байна.
Тус номын сангийн үүсгэн байгуулагч Б.Сүнжидмаатай “Өдөрлөгт хүрэлцэн ирж, хүүхдүүдийнхээ ухааныг тэлсэн ээж, аавуудад баярлалаа. Бидний дэмжсэн хүн бүрт талархаж байна. Ирсэн хүүхэд бүрийн инээд хөөрөөр дүүрэн баясгалантай царайнуудтай харах сайхан байлаа” гэсэн юм. Тэрбээр ээж аавуудад үргэлж хүүхдүүдээ номтой нөхөрлүүлж яваарай гэж уриалж байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.