Ихэнх хүн авлига, хээл хахууль гэхээр төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагатай холбоотой гэж ойлгодог. Монгол Улсын авлигын эсрэг хуульд тодорхойлсоноор “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэжээ.
Гэтэл тус хуулийн 4.1-т заасан этгээд гэдэг нь зөвхөн төрийн албан хаагчид байдаг. Авлигын энэ тодорхойлолт нь маш явцуу бөгөөд хувийн хэвшлээс хувийн хэвшилд чиглэсэн авлигыг огт авч үзээгүй байна. Тиймээс ч авлигыг зөвхөн төртэй холбоотой нийгмийн өвчин гэж ихэнх хүмүүс буруугаар ойлгодог. Бизнесийн салбарт авлига, хээл хахуулийн эрсдэлийг зохицуулах, тэдгээр эрсдэлээс зайлсхийх битгий хэл гэмт хэргээр зүйлчлэгддэг авлигын төрөл, хэлбэрүүдэд арга хэмжээ авах зэрэг нь манай улсын хувьд мартагдсан ойлголт болоод байна.
Төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнийг энэхүү нийгмийн өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илрүүлэн эмчлэх зорилгоор “Авлигын эсрэг нэг үйлдэл” кампанит аяныг АТГ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ, МҮХАҮТ зэрэг байгууллага хамтран өрнүүлэх ажээ. Авлигын талаар ойлголт, мэдээлэл өгөх ажлууд хийгдэж байгаа бөгөөд үндэсний манлай компаниуд Алтан тариа, Трансвэст, Об пластик, Номин холдинг, Хаан банк зэрэг ААН сургалтад хамрагдаад байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.