Авлигатай тэмцэх газраас энэ сарын 8-12-ны өдөр гэмт хэргийн шинжтэй найман гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав.
Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв. Ажиллагаанд одоогоор 7 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 9 хэрэг хүлээн авсан бөгөөд 350 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 336 хэрэг шалгагдаж байна гэж тус газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.