Өнөөдөр буюу 10-р сарын 15-ны өдөр 11.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийг гэмтээсэн хэрэг гарчээ. Бадамын Энхбаяр, Түвдэндоржийн Лундаа нарт цагдаагийн алба хаагч шаардлага тавьтал эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уулруу зугтаажээ. Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм.
Одоогоор цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна.
Эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд
Бадамын Энхбаяр нь 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй.
Түвдэндоржийн Лундаа нь 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.