Дундговь аймгийн харьяат иргэн М нь 2014-2016 оны хооронд тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулжээ.
2016 оны нэгдүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан, эдгээр гэмт хэргүүдийн үйлдлийг тогтоон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өнгөрөгч өнгөрөгч сарын 12-ны өдөр зургаан жил, нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Орон нутгийн банкны теллер үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг их хэмжээгээр завшсан хэргийг анх удаа шүүж хорих ял эдлүүлж байна гэж ШЕЗ-ийн Олон нийтийн мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.