Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний 9 сард 9633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувиар буюу 1920.2 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Монгол улс 2018 оны эхний 9 сард дэлхийн 151 улстай худалдаа хийснээс 71 улсад бараагаа экспортлож, 149 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.
ЭКСПОРТ
Экспорт 5282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 699.9 сая ам.доллараар буюу 15.3 хувиар өссөн байна.
График 1
Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 10 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 69.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Хүснэгт 1
Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/
Барааны нэр | Экспорт | Өөрчлөлт | Бүтэц | ||
2017.09 | 2018.09 | мян.$ | % | ||
01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн | 34,108.9 | 56,324.3 | 22,215.4 | 65.1 | 1.1 |
02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн | 58,166.5 | 12,499.0 | -45,667.5 | -78.5 | 0.2 |
03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх | 206.0 | 335.5 | 129.5 | 62.9 | 0.0 |
04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн | 16,501.6 | 39,218.4 | 22,716.8 | 137.7 | 0.7 |
05 Эрдэс бүтээгдэхүүн | 3,649,882.0 | 4,538,514.9 | 888,632.9 | 24.3 | 85.9 |
06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн | 323.7 | 992.3 | 668.6 | 206.5 | 0.0 |
07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс | 1,490.7 | 1,370.2 | -120.5 | -8.1 | 0.0 |
08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл | 18,303.4 | 12,922.9 | -5,380.6 | -29.4 | 0.2 |
09 Мод, модон эдлэл | 567.4 | 329.4 | -238.0 | -42.0 | 0.0 |
10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс | 54.1 | 32.0 | -22.2 | -40.9 | 0.0 |
11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл | 291,427.0 | 360,547.9 | 69,120.9 | 23.7 | 6.8 |
12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл | 1,806.7 | 1,540.7 | -266.0 | -14.7 | 0.0 |
13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн | 35.1 | 28.7 | -6.4 | -18.2 | 0.0 |
14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос | 403,973.9 | 145,078.4 | -258,895.4 | -64.1 | 2.7 |
15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн | 75,077.8 | 71,236.2 | -3,841.6 | -5.1 | 1.3 |
16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг | 14,809.8 | 15,779.4 | 969.6 | 6.5 | 0.3 |
17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги | 13,517.2 | 20,952.5 | 7,435.3 | 55.0 | 0.4 |
18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги | 786.4 | 3,460.0 | 2,673.6 | 340.0 | 0.1 |
20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа | 1,794.6 | 1,561.0 | -233.7 | -13.0 | 0.0 |
21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс | 39.2 | 45.4 | 6.2 | 15.8 | 0.0 |
ДҮН | 4,582,872.2 | 5,282,769.0 | 699,896.8 | 15.3 | 100.0 |
Эрдэс бүтээгдэхүүний экспорт
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 84.6 хувийг эзлэж байна.
Хүснэгт 2
Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт
Барааны нэр | Экспорт | ||||||||
2017.09 | 2018.09 | Өөрчлөлт | |||||||
Тоо хэмжээ | Үнийн дүн /мян.$/ | Дундаж үнэ /$/ | Тоо хэмжээ | Үнийн дүн /мян.$/ | Дундаж үнэ /$/ | Тоо хэмжээ | Үнийн дүн /мян.$/ | Дундаж үнэ /$/ | |
Чулуун нүүрс, тн | 25,532,577.4 | 1,724,320.2 | 67.5 | 27,027,329.9 | 2,122,309.7 | 78.5 | 1,494,752.5 | 397,989.5 | 11.0 |
Зэсийн баяжмал, тн | 1,084,451.9 | 1,155,531.2 | 1,065.5 | 1,072,963.2 | 1,487,609.4 | 1,386.4 | -11,488.7 | 332,078.1 | 320.9 |
Боловсруулаагүй нефть /барр/ | 5,636,314.8 | 272,315.0 | 48.3 | 4,811,726.3 | 316,096.4 | 65.7 | -824,588.5 | 43,781.3 | 17.4 |
Төмрийн хүдэр, тн | 4,360,208.0 | 231,498.1 | 53.1 | 5,314,689.7 | 240,389.8 | 45.2 | 954,481.7 | 8,891.7 | -7.9 |
Цайрын хүдэр, баяжмал, тн | 90,711.7 | 133,612.0 | 1,472.9 | 92,164.3 | 153,460.5 | 1,665.1 | 1,452.6 | 19,848.5 | 192.1 |
Жонш, тн | 215,657.7 | 55,198.0 | 256.0 | 344,675.1 | 115,698.6 | 335.7 | 129,017.5 | 60,500.6 | 79.7 |
Молибдены хүдэр, баяжмал, тн | 4,924.2 | 27,534.2 | 5,591.6 | 4,428.6 | 36,019.9 | 8,133.5 | -495.7 | 8,485.7 | 2,542.0 |
2018 оны эхний 9 сард 2122.3 сая ам.долларын 27.0 сая тонн чулуун нүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 398.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1494.7 мянган тонноор тус тус их байна. 2017 оны эхний 9 сард 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 67.5 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 78.5 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 99.1 % БНХАУ руу гаргасан байна.
Энэ оны эхний 9 сард 1073.0 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 мянган тонноор бага байгаа ба хилийн дундаж үнэ 1065.5 ам.доллараас 1386.4 ам.доллар болж 320.9 ам.доллараар өссөн байна. 2017 оны эхний 9 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1155.5 сая ам.доллар байсан бол энэ оны эхний 9 сард 1487.6 сая ам.доллар болжээ.
Боловсруулаагүй нефтийн экспорт 4811.7 мянган баррель буюу 316.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 824.6 мянган баррелаар бага ба үнийн дүнгээр 43.8 сая ам.доллараар их байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 48.3 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 65.7 ам.доллар болж өсчээ.
Төмрийн хүдрийн экспорт 5314.7 мянган тонн буюу 240.4 сая ам.долларт хүрсэн байна. 2017 оны 9-р сарын гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 954.5 мянган тонноор өсч, үнийн дүн нь 8.9 сая ам.доллараар өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 45.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 ам.доллараар буурсан байна.
Цайрын баяжмал: Энэ оны эхний 9 сард 92.2 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1665.1 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 192.1 ам.доллараар өссөн байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 153.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 19.8 сая ам.доллараар өсчээ.
2017 оны эхний 9 сард 115.7 сая ам.долларын 344.7 мянган тонн жонш экспортлосон нь 2017 оны мөн үеийн гүйцэтгэлээс 129.0 мянган тонноор, үнийн дүнгээр 60.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 335.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 79.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, Украйн, Узбекстан, Беларусь руу экспортлосон ба 41.2 хувь ОХУ-д, 58.6 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 36.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 5591.6 ам.доллараас 8133.5 ам.долларт хүрч, 2542.0 ам.доллараар өсчээ. Энэ оны эхний 9 сард 4428.6 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 495.7 тонноор бага байна. Молибдены баяжмалын 87.2 хувийг БНХАУ-руу гаргасан байна.
Бусад барааны экспорт
2018 оны эхний 9 сард 3431.9 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6452.1 кг-аар бага байна. Алтны экспортын дундаж үнэ 2017 оны мөн үед 40748.6 ам.доллар байсан бол энэ онд 42104.9 ам.доллар болж 1356.3 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 144.5 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 258.3 сая ам.доллараар буурчээ.
2018 оны эхний 9 сард 16.7 мян.тонн адууны мах, 815.3 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.
Экспортын бүтцийг 9-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 85.9 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 2.7 хувь алтны экспортод, 6.8 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.
ИМПОРТ
Импорт 4351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1220.3 сая ам.доллараар буюу 39.0 хувиар өссөн байна.
Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 20 хэсгийн барааны импорт өсч, 1 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, мод, модон эдлэлийн импорт 12.6 сая ам.доллараар буурчээ. Эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 294.9 сая ам.доллараар; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 233.0 сая ам.доллараар; ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 54.9 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт
Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ оны эхний 9 сард 814.7 сая ам.долларын 1184.9 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мянган тонноор, үнийн дүнгээр 224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6 хувийг автобензин, 66.4 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.
Хүснэгт 3
Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар
Барааны нэр | Импорт | Өөрчлөлт | Бүтэц | ||
2017.09 | 2018.09 | мян.$ | % | ||
01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн | 37,917.6 | 49,995.2 | 12,077.6 | 31.9 | 1.1 |
02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн | 55,320.8 | 110,225.4 | 54,904.6 | 99.2 | 2.5 |
03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх | 21,132.7 | 23,337.2 | 2,204.5 | 10.4 | 0.5 |
04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн | 270,184.5 | 314,562.9 | 44,378.4 | 16.4 | 7.2 |
05 Эрдэс бүтээгдэхүүн | 737,595.7 | 975,975.7 | 238,380.0 | 32.3 | 22.4 |
06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн | 225,978.0 | 268,710.0 | 42,732.0 | 18.9 | 6.2 |
07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс | 130,354.8 | 167,039.5 | 36,684.7 | 28.1 | 3.8 |
08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл | 5,863.0 | 6,113.3 | 250.3 | 4.3 | 0.1 |
09 Мод, модон эдлэл | 37,378.7 | 24,756.1 | -12,622.7 | -33.8 | 0.6 |
10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс | 37,580.8 | 42,956.3 | 5,375.5 | 14.3 | 1.0 |
11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл | 51,962.9 | 63,974.6 | 12,011.7 | 23.1 | 1.5 |
12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл | 11,500.4 | 13,973.1 | 2,472.7 | 21.5 | 0.3 |
13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн | 59,610.9 | 85,193.3 | 25,582.5 | 42.9 | 2.0 |
14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос | 1,342.9 | 1,476.8 | 133.9 | 10.0 | 0.0 |
15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн | 250,598.4 | 424,654.5 | 174,056.1 | 69.5 | 9.8 |
16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг | 639,326.3 | 934,222.5 | 294,896.2 | 46.1 | 21.5 |
17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги | 449,951.2 | 682,958.7 | 233,007.6 | 51.8 | 15.7 |
18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги | 40,734.6 | 73,618.9 | 32,884.3 | 80.7 | 1.7 |
19 Зэвсэг, галт хэрэгсэл; тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл | 726.5 | 973.2 | 246.7 | 34.0 | 0.0 |
20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа | 65,681.9 | 86,303.3 | 20,621.3 | 31.4 | 2.0 |
21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс | 29.8 | 31.6 | 1.8 | 6.1 | 0.0 |
ДҮН | 3,130,772.4 | 4,351,052.1 | 1,220,279.7 | 39.0 | 100.0 |
2018 оны эхний 9 сард 319.0 мянган тонн автобензин импортлосон нь 2017 оны мөн үеэс 3.1 мянган тонноор бага байна. 2017 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 583.3 ам.доллар байсан бол 2018 онд 702.1 ам.доллар болж 20.4 хувиар өссөн байна.
Дизель түлшний импорт 630.4 мянган тоннд хүрч 2017 оны мөн үеэс 4.2 мянган тонноор өссөн байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 515.9 ам.доллар байсан бол энэ онд 656.4 ам.долларт хүрч 140.4 ам.доллар буюу 27.2 хувиар өссөн байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.7 сая ам.доллараар нэмэгджээ.
Бусад барааны импорт
2018 оны эхний 9 сард 934.2 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2017 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 294.9 сая ам.доллараар буюу 46.1 хувиар нэмэгдсэн байна.
Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 683.0 сая ам.долларт хүрч 2017 оны мөн үеийнхээс 233.0 сая ам.доллараар өсчээ. 2018 оны эхний 9 сард суудлын автомашин 46617, ачааны автомашин 16848 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 7188-аар, ачааны автомашины импорт 7362-оор тус тус нэмэгдсэн байна.
Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 10 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 60. мян.ам доллараас 5813.5 мян ам доллараар өсч, 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 5.2 мян.ам доллараас 1221.3 мян ам доллараар буурсан байна. 2018 оны 9-р сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр цагаан будааны импорт 5813.5 мянган ам.доллараар, элсэн чихрийн импорт 4155.3 мянган ам.доллараар, хуурай сүүний импорт 2427.0 мянган ам.доллараар, сонгино сармисны импорт 1463.4 мянган ам.доллараар тус тус өссөн байна. Харин алим лийрний импорт 1221.3 мянган ам.доллараар; байцааны импорт 231.8 мянган ам.доллараар тус тус буурсан байна.
Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 3 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, алим лийрний импорт 2538.5 тонноор, байцааны импорт 696.2 тонноор, шар будааны импорт 323.6 тонноор тус тус буурсан байна.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 440.2 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 737.4 ам.доллараар тус тус өссөн бол, төмсний импортын дундаж үнэ 48.4 ам.доллараар, сонгино сармисны дундаж үнэ 58.8 ам.доллараар тус тус буурсан байна.
Барааны нэр | Импорт | ||||||||
2017.09 | 2018.09 | Өөрчлөлт | |||||||
Тоо хэмжээ, тн | Үнийн дүн, мян.$ | Дундаж үнэ, $ | Тоо хэмжээ, тн | Үнийн дүн, мян.$ | Дундаж үнэ, $ | Тоо хэмжээ, тн | Үнийн дүн, мян.$ | Дундаж үнэ, $ | |
Хуурай сүү | 1,998.8 | 6,216.7 | 3,110.3 | 2,685.7 | 8,643.8 | 3,218.4 | 686.9 | 2,427.0 | 108.2 |
Цөцгийн тос | 265.2 | 1,238.7 | 4,670.8 | 275.9 | 1,410.1 | 5,111.0 | 10.7 | 171.4 | 440.2 |
Төмс | 432.5 | 105.6 | 244.1 | 2,882.1 | 563.9 | 195.7 | 2,449.6 | 458.3 | -48.4 |
Сонгино, сармис | 11,658.2 | 2,758.6 | 236.6 | 23,740.5 | 4,222.0 | 177.8 | 12,082.3 | 1,463.4 | -58.8 |
Байцаа | 22,961.7 | 4,351.8 | 189.5 | 22,265.4 | 4,119.9 | 185.0 | -696.2 | -231.8 | -4.5 |
Лууван, манжин | 7,030.2 | 1,361.8 | 193.7 | 7,682.6 | 1,305.5 | 169.9 | 652.4 | -56.4 | -23.8 |
Алим, лийр | 8,429.3 | 5,312.9 | 630.3 | 5,890.7 | 4,091.6 | 694.6 | -2,538.5 | -1,221.3 | 64.3 |
Шахмал ногоон цай | 915.0 | 697.8 | 762.6 | 1,486.2 | 1,216.0 | 818.2 | 571.3 | 518.2 | 55.6 |
Байхуу цай | 225.4 | 1,158.2 | 5,138.0 | 294.2 | 1,728.6 | 5,875.4 | 68.8 | 570.4 | 737.4 |
Цагаан будаа | 22,632.9 | 13,460.5 | 594.7 | 32,218.4 | 19,273.9 | 598.2 | 9,585.5 | 5,813.5 | 3.5 |
Шар будаа | 1,296.3 | 350.3 | 270.2 | 972.7 | 345.1 | 354.8 | -323.6 | -5.2 | 84.6 |
Ургамлын тос | 15,692.3 | 15,857.6 | 1,010.5 | 17,217.0 | 16,960.1 | 985.1 | 1,524.6 | 1,102.6 | -25.4 |
Маргарин | 4,683.5 | 4,581.4 | 978.2 | 4,685.9 | 4,641.4 | 990.5 | 2.4 | 60.0 | 12.3 |
Элсэн чихэр | 41,357.2 | 20,975.5 | 507.2 | 53,461.9 | 25,130.8 | 470.1 | 12,104.6 | 4,155.3 | -37.1 |
Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд эхний 9 сарын гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 76.0 хувийг эзлэж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.4 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.5 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 15.7 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.8 хувийг тус тус эзлэж байна.
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
2018.10.08
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.