Энэ сарын 2-ны өдөр бусдыг садар самуунд уруу татсан утга агуулга бүхий дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан байна. Бичлэгт өсвөр насны охидыг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй дүрс гардаг ажээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ аван тус бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнээс устгасан бөгөөд уг бичлэгийг хийсэн иргэдийг олж тогтоонсон байна. Уг хэрэгт 40 настай эрэгтэй Т болон 30 настай эрэгтэй У нар холбогдон шалгагдаж байгаа аж. Мөн бичлэгийг хийхэд эмэгтэй хүн оролцсон болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Энэхүү хэрэг нь өнгөрөгч тавдугаар сард болсон бөгөөд сэжигтэн Т нь 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн хүчирхийлж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамталж, тохуурхан даажигнаж буй үйлдлийнхээ бичлэгийг хийсэн байжээ. Сэжигтэн итгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Энэ мэтчилэн цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2016 онд 140, 2017 онд 240, энэ оны хагас жилийн байдлаар гэхэд 279 удаа үйлдэгдсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байхыг анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.