Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2018 оныг хэргийн хөдөлгөөний удирдлагын жил болгосонтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрийн шүүхэд “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”-ийг нээсэн билээ. Энэхүү ажлын үргэлжлэл болгон “Медиа хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Youtube сайтыг ашиглан өөрийн нэрийн медиа сувагтай анхны шүүх болж байгаагаараа онцлог юм. Медиа сувгаараа дамжуулан иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж буй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний мэдээлэл зэрэг олон талын мэдээллийг нэг дороос өгөх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн тус шүүхийн тамгын газраас иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар танин мэдэхүйн цуврал мэдээлэл бэлтгэж хүргэхээр зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болох “Нэхэмжлэл гэж юу вэ?” шторкоо та бүхэнд толилуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.