Гадаад тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Хасан Абдул Хамедийг баривчилжээ

2018-09-6 Ертөнц

Өнгөрсөн мягмар гарагт 2018 оны 4-5 дугаар сард болсон Парламентын сонгуульд ашиглахаар Ерөнхий сайдын Тамгын газрын албан тушаалтнуудтай нийлж хөрөнгө завшсан гэх үндэслэлээр Малайз Улсын Гадаад тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Хасан Абдул Хамедийг тус улсын Авлигын эсрэг хороон дээр байхад нь баривчилсан байна.

Тодруулбал, эрх бүхий байгууллага байцаалт авахаар баривчилсан гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг АНУ-ын Тагнуулын төв газраас тусламж гуйсан захидал бичсэн гэх үндэслэлээр эх орноосоо урвасан гэж бас үзэж байгаа юм байна.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакийг баривчилсан бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.