Японы хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Акира Нишино энэ сарын сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Энэ тухай Японы Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Кожо Ташима мэдэгдлээ.
Харин Нишиногийн оронд хэн ажиллах гэж байгаа талаар албан ёсоор зарлаагүй боловч Японы спортын хэвлэлүүдэд бичиж буйг үзвэл, Герман, АНУ-ын шигшээ багуудын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Юрген Клинсман Японы шигшээ багийг дасгалжуулах магадлал өндөр байна.
А.Нишино энэ оны дөрөвдүгээр сараас Японы шигшээг дасгалжуулж эхэлсэн юм. Түүний өмнө ажиллаж байсан Вахид Халилхожич нь Японы багийн ДАШТ-2018-нд оролцох замыг зассан боловч тэрбээр өөрийнх нь удирдлагад байгаа тамирчидтай хэл амаа ололцдоггүй байсан учраас огцорсон аж.
Японы шигшээ баг бельгичүүдтэй хийсэн 1/8-гийн шигшээ тоглолтын хоёрдугаар үед 2:0-оор хожиж явсан боловч тоглолтын үндсэн цаг болон нэмэлт 5 минут дуусахад 2:3 харьцаагаар хожигдсон билээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.