Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон улсын үзэсгэлэнг Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.
Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэлийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан олгож байна.
Мөн шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, түүнийг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын ололт амжилт, Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлагуудаасаа танилцуулах “Нээлттэй индэр” арга хэмжээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдаж байна. Олон улсын үзэсгэлэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.