
Өнгөрсөн зургаадугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу эрлийн ажлыг тэр өдрийн 20:36 цагаас эхлүүлсэн бөгөөд үр дүнд хүрээгүй тул 06.14-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 19:00 цагт зогсоосон.
Тэгвэл өчигдөр тус сумын 2 дугаар багийн “Яхь нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ дэрсэн дундаас У /2 настай, эмэгтэй/ хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа 22:40 цагт мэдээлсэн байна. Түүнчлэн 00:45 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Урьдчилсан байдлаар охины өмсөж явсан хувцас таарсан. гэхдээ нарийн шинжилгээ гарсны дараа албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн тайлбар өгөв.
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.