Зургаан ажлын хэсэг хуралдана

2018-06-25 Парламент


Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын зургаан ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдах тов гарчээ.

Тухайлбал, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 13.00 цагт, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагт хуралдана.

Мөн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдахаар товлосон байна.

Түүнчлэн Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийн ажилын хэсэг хуралдана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.