ЮНЕСКО-гоос сэтгүүлчийн мэргэжлийн онцлог, үйл ажиллагаатай холбоотой гэрэл зураг шалгаруулахаар болжээ.
Зургийн сэдэв, агуулга:
• Улс төр, авлигын тухай фото сурвалжлага
• Шүүх хурал, хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан үйл явдал
• Сэтгүүл зүйн салбарын жендэрийн нөхцөл байдал
• Интернэт дэх сүрдүүлэг, дарамт шахалт
• Цахим хэрэгсэлд ажиллаж буй сэтгүүлч
• Сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаа
• Телевиз, радиогийн редакци дахь зураглал
Түүнчлэн цэрэг, цагдаатай харьцаж буй, дайн, мөргөлдөөний талбар, бүслэгдсэн буюу хамгаалалтад авсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллаж буй сэтгүүлч болон бусад онцгой нөхцөлд үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчийн зураг байж болно.
ЮНЕСКО-гоос гэрэл зургуудыг сонгохдоо жендэрийн болон бүс нутгийн тэнцвэр, бүтээлч сэтгэлгээ, зургийн чанар, техник гүйцэтгэлийг харгалзах болно. Гэрэл зургуудыг сэтгүүлчдийн ажлын нөхцөл, хэвлэлийн эрх чөлөөг дэлхий дахинаа таниулан сурталчлахад зориулж ашиглах учраас сонгогдсон гэрэл зурагчдаас гэрээгээр зургийг нь ашиглах эрхийг худалдаж авна.
Сонирхсон гэрэл зурагчид дараах материалыг ирүүлнэ үү:
• Нэг хүн дээд тал нь 12 зураг;
• Өнгө, нягтралын доод хэмжээ: 350 dpi, доод тал нь A4 хэмжээтэй
• Зургийн тайлбар Англи, эс бөгөөс Франц хэлээр (зураг авсан газар, цаг хугацаа, сэдэв);
• Нэг зургийг худалдах үнийн санал.
Санал болгох зургуудыг дараах холбоосоор илгээнэ үү IDEI@unesco.org
Зураг хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 7 сарын 15
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.