АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурсангүй. Тэрбээр уулзалтыг өндөрлөх хугацаанаас нь өмнө орхин гарсан байна. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Уг мэдэгдэлд ардчилсан тогтолцоонд сэв суулгах зорилгоор тогтвортой байдлыг алдагдуулж буй үйдлээ зогсоож, Сирийн дэглэмд дэмжлэг үзүүлэхээ болихыг ОХУ-ын эрх баригчдад уриалжээ. Түүнчлэн “Их долоо”-гийн бүлэгт багтдаг улсууд шаардлагатай тохиолдолд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа дээрх мэдэгдэлд дурдсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.