Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарыг АТГ-аас дуудан гэрчийн мэдүүлэг авч буй талаар шуугих болсон. Учир нь түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусангуут “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан асуудлаар дуудаж, мэдүүлэг авна гэдгээ тодотгоод байсан юм. Өмнө нь Прокурорын байгууллагаас Д.Сугарт МИАТ-ийн Эрсдэлийн сангаас алга болсон 700 сая ам.долларын асуудлаар хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргаж байсан ч Үндсэн хуулийн Цэцээс хүлээн зөвшөөрөөгүй байдаг.
Ямартай ч эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг одоогийн байдлаар холбогдох газраас дуудаагүй байгаа гэнэ. Харин түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд эмчлүүлж байна гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.