Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн гадна, автомашины гарц дээр иргэн М машинаа байрлуулан, улмаар сургуулийн ойр орчимд ‘Эцэг эхийн эргүүл’-ийн үүрэг гүйцэтгэж байсан /School Police/ иргэн Э-гийн шаардлагыг үл тоон, танхайрсан хэрэг өнгөрсөн баасан гаригт /2018.05.18/ гарсан билээ.
Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танхайрсан иргэн М-ийг 30 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдууллаа.
Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.