Ажлын хэсэг байгуулах тухай хүсэлт хүргүүллээ

2018-05-22 Мэдээ, мэдээлэл

Баянзүрх дүүргээс сонгогдсон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 17, 19, 24 дүгээр хорооны иргэд болон “Да хүрээ” захын ойр орчимд ажиллаж, амьдарч байгаа нийт иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, амар тайван орчингийн төлөө хэд хэдэн ажлыг хийж эхэлсэн талаар өмнө нь хэдэнтээ мэдээлсэн.

Энэ ажлын хүрээнд “Да хүрээ” захын гадна болон гэр хорооллын гудамж талбайд хувиараа автомашин, техник, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлдэг, дугуй засвар, тос масло солих зэрэг үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчдэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай хүсэлтийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд өнөөдөр хүргүүллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.