Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагын баримталж буй бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй, нийцтэй, чанартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад чиглэсэн хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс магадлан итгэмжлэл бүхий багц цаг олгох, төгсөлтийн дараах богино хугацааны сургалтын хөтөлбөрт “Хүний эрхэд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ”,”Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх”, “Хөдөлмөрлөх эрх”, “Тодорхой бүлгийн эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, “Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх” сэдвүүдийг оруулж, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах эрх авсан юм. Энэ онд Улаанбаатар хот, орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудад багц цаг тооцуулах төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ олгож эхлээд байгаа билээ.
“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх” сургалт зохион байгуулж байна”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба Хүний эрх” багц цаг олгох сургалтыг 2018 оны 04 дүгээр сард Завхан, Говь-Алтай аймгуудад зохион байгуулсан бол өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад явуулж байна. Эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хүний эрхийн 6 сэдвээр Улаанбаатар хот болон орон нутагт сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгохдоо сургалтын тусгай гарын авлагыг боловсруулан, “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх” сурталчилгааны эвхмэл хуудсыг оролцогчдод түгээж байна.
Энэхүү ажлын хүрээнд эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, ажлын хариуцлага болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой санал, гомдол, түүний шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авч, дүн шинжилгээ хийхээс гадна иргэдэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.