ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГААР С.БЯМБАЦОГТЫГ ТОМИЛЛОО

2018-05-9 Парламент

Байнгын хорооны хуралдаан

Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг томиллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.05.09/ хуралдав. Тус хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Учир нь тус дэд хорооны даргаар  ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон учир шинэ дарга томилох хэрэгтэй болсон юм.

Тиймээс Ёс зүйн дэд хорооны даргад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлэв. Ингээд санал хурааж,  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдлоо.

Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Үүний дараа тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Энэхүү тогтоолын төсөл нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газраас Оюуны өмчийн газрыг тусад нь бие даасан агентлаг болгох төсөл юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.