Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанид 2016 оны аравдугаар сард хүн амины хэрэг гарсан. Энэхүү хэргийг Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн шүүх өчигдөр хэлэлцэж, БНХАУ-ын иргэн Ма гэгчид нэг жил 6 сарын ял оноожээ.
Уг хэргийн талаар эргэн сануулбал, “Шинь Шинь” ХХК-ийн далд уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Тунгуан майнз” компанид ажилдаг О гэх залуу нь машин ба хана хоёрт хавчуулагдан амь насаа алдсан байдаг. Ма гэгч нь ачааны том машинтай ачилт хийх явцдаа талийгаач О-г машинтай нь мөргөж амь насыг нь бүрэлгэсэн аж.
Цагдаагийн мөрдлөгөөр уг хэргийг гэнэтийн осол байх магадлалтай гэж үзсэн байдаг. Хятад ковшын жолооч Ма нь уруу газар гулгаж, машинаасаа гарах гэж байсан хохирогч О-г машинтай нь мөргөсөн. Улмаар О нь хана, машин хоёрын завсар хавчуулагдаж амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Уг хэргийг Ма гэх хужаа зориудаар үйлдэж машинийг нь түрэн хананд хавчуулан амь насыг нь бүрэлгэсэн байх магадлалтай гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Учир нь тус машин, ковш хоёрын зогсож байсан газар налуу биш тэгш газар юм. Ковш гулгаж очиж мөргөх ямар ч нөхцөл байгаагүй газар гэнэ. Санаандгүй мөргөх ч нөхцөлгүй. Машинийг нь хажуу талаас нь мөргөөд 2, 3 метр түрсэн байсан гэх. Тухайн үед хохирогч О нь машиндаа орж амжилгүй нас барсан байдалтай олдсон аж.
Харамсалтай нь тухайн болсон явдлийг нүдээр харсан гэрч бараг байхгүй бөгөөд, бараг гэж байгаа гэрч ковшийг мөргөчихөөд ухарч байхад харж “Чи хүн алчихлаа ш дээ!” гэж хашгирахад нь хэргийн газраас зугтсан гэнэ. Нэг хэсэг тэр хүнийг үйлдвэрээр хайсны эцэст хятад гал тогооны арын өрөөнд нуугдсан байхыг нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч байжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг шинжилгээ хийхээр ирэхэд нь тус компанийн удирдлагууд буруу газар зааж өгч байсан гэдэг.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.