Технологийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “SKYDIO” компанийн хөгжүүлэгчдийн баг эзнээ дагадаг шинэ төрлийн дроноо танилцуулсан байна. “R1” нэртэй тус дрон автомат нислэгийн системээр хангагдсан байна. Дроноо асаагаад агаарт хөнгөн шидэхэд л автоматаар тэнцвэрээ олж, орон зайгаа мэдэрч нисдэг аж. Ухаалаг гар утастай холбож нэмэлт үйлдлүүдийг хийж бас болох гэнэ. Энэхүү автомат жолоодлогын систем нь салбарын хэрэглэгчдийн дунд анхаарал татсан том алхам болжээ.
“SKYDIO R1” дроны хувьд 13 ширхэг камертай. Ингэснээр агаарт нислэг хийж байхдаа тухайн хүний араас болон бусад талаас тасралтгүй анхааралтай ажиглаж, аюулгүй байдал, туулах замаа судлан боловсруулдаг байна. Тус бүтээлийг шинжээчид зах зээл дээрх хамгийн дэвшилтэт технологи шингэсэн төхөөрөмж хэмээн онцолж байна. Худалдаанд 2500 орчим ам.долларын үнэтэй гаргажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.