МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ЦАХИУР ХАГАЛЖ БАЙНА

2018-05-1 Боловсрол

 

Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй TACTIC (Through Academic Cooperation Towards Innovative Capacity) төслийн хэрэгжилтийг хэлэлцэх хурал зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү төслийн хүрээнд Ази, Зүүн болон баруун Европын дээд боловсролын байгууллагын удирдлага, судалгааны байгууллагын судлаачид хүрэлцэн ирж “Дээд боловсролын байгууллага дахь дижитал хэрэглээг удирдлагад ашиглах нь, түүний тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд чуулга уулзалт хийж туршлага солилцох болно.

Төслийг хэрэгжүүлэгч Монгол улсын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Чех улсынМазарикийнИх Сургууль, Брногийн Технологийн их сургууль, Франц улсын Ферпигнаны их сургууль, Эстон Улсын ТалинныТехнологийн их сургууль, Вьетнам улсын Ханойн Технологийн их сургууль, Хо Чи минь хотын технологийн их сургууль, Лаос улсын Баттамбаны их сургууль, Минчэйгийн их сургууль нар хамтран их дээд сургуулийн захиргааны албан хаагчдын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх төслийг 2015-2018 хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ удаад бүс нутгийн хэмжээний уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг МУИС, ХИС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын бусад их, дээд сургуулийн удирдлага, албан хаагчид энэхүү сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэлhttps://www.survio.com/survey/d/M9E7B7C4P4O0X9U2C хаягаар энэхүү хуралд бүртгүүлж болох бөгөөд бүртгэлийн хураамж санхүүжилтийг төслийн хүрээнд ивээн тэтгэх ажээ.

Дээд боловсролын удирдах албан тушаалтан, захиргааны ажилчдын чадавхыг бэхжүүлэх нь дээд боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах бэхжүүлэхэд тун чухал үүрэгтэй тул энэхүү төсөл чухал ач холбогдолтой төсөл боллоо. Манай улсын томоохон их дээд сургууль ийнхүү бүс нутгийн хэмжээнд дээд боловсролын байгУуллагын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх эрэл хайгуулд глобаль хамтын ажиллагааг өргөн ашиглаж байна.

Эх сурвалж: МУИС

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.