УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгагдсан. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1-д, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхээр заасны дагуу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилтийн явц дахь ололт, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох ажлыг хийж байна.
Иймд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, түүний хэрэгжилтийн тухай болон ББСБ-уудын үйлчилгээ, тэдгээрийг цаашид хэрхэн сайжруулж, боловсронгуй болгох талаарх иргэд, олон нийтийн санал, зөвлөгөөг өнөөдрөөс эхлэн авч байна. Санал авах ажил ирэх сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх тул банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, хувь нийлүүлэгчид, ажилтан, албан хаагч нар, тус салбарын харилцагч, үйлчлүүлэгч, иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Та бүхэн саналаа Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагуудын газрын (51)-261668 дугаарын утсаар болон tungalag@frc.mn цахим хаягаар өгч болно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.