Ж.Батзандан: УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой

2018-04-19 Парламент

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан  саналаа хэллээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар хуулийн төсөл орж ирлээ. Хоёр тохиолдолд УИХ-ын гиүүний бүрэн эрхийг прокурорын саналаар түдгэлзүүлж болно гэсэн агуулгатай байна.
Нэгдүгээрт, гэмт үйлдлийн явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилж, улмаар прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд, хоёрдугаарт, УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүий бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан төсөл орж ирж байна. Өнөөдрийн эрх зүйн орчин ямар байна вэ. Үндсэн хуульд тодорхой хоёр заалт бий. 1.УИХ гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон гэж үзвэл, 2. гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татаж бол татаж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, салбар хууль байхгүй, нарийвчилсан зохицуулалт гараагүй бол эсвэл салбар хууль нь үндсэн хуультайгаа зөрчилдөж байвал эцэг хуулийнхаа үндсэн үзэл, зарчмыг баримтлах ёстой.
Зөвхөн прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой гэж үзэж байна. УИХ-ын гишүүнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй материалууд ороод ирэхэд хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад, гэм буруутай нь тогтоогдвол цааш яваад, гэм буруугүй гэвэл ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл бололцоог олгох хэрэгтэй.
Д.Гантулга гишүүн өөрөө өргөдөл өгсөн гэж сонссон. Гэтэл УИХ чадамжгүй гэдгийг харуулж байна. Гэтэл манай УИХ зөвхөн чөлөөлөх боломж байгаа, түдгэлзүүлэх боломжгүй гээд байх юм. Уг нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжийг Үндсэн хуулиар нээгдээ өгчихсөн байгаа. Цаашид УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль, хяналтын байгууллагуудад шалгуулчихдаг соёлыг тогтоох хэрэгтэй байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.