“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав

2018-04-16 Мэдээ, мэдээлэл

“Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан намыг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах шаардлагыг биелүүлээгүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.