“Их эв нам”-ыг бүртгэхээс татгалзлаа

2018-04-17 Мэдээ, мэдээлэл

“Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.