Дэлхийн бүх орны цалин хөлсөнд жендерийн ялгавартай байдал байдаг. Энэ чиглэлээр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) хийсэн судалгаанаас харахад энэхүү ялгаа цаг хугацааны явцад буурч байна.
Түүнчлэн Орос улсад мөн буурчээ. Росстат-ын мэдээгээр цалингийн ялгаа нь 2005 онд 39.3% байсан бол 2015 онд 27.4% болсон байна. Энэ хэмжээгээр эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийн дундаж цалингаас бага байв.
2006-2015 онд Европын Холбооны жендерийн тэгш бус байдал 17.7% -иас 16.4% хүртэл буурсан байна. Эндээс харахад жендерийн цалингийн зөрүү нь зөвхөн 1.3 пунктээр буурсан аж. 2015 онд хамгийн их цалингийн ялгаа Эстонид 26,9 хувь байсан бол нь хамгийн бага нь Люксембургэд 5.5 хувьтай байжээ.
Харин эсрэгээр, 2009 онд словени эмэгтэйчүүд эрчүүдийнхээ цалингаас 0.9 хувь дээгүүр цалинжиж байв. 2015 онд жендерийн цалин хөлсний хамгийн их ялгаа ихтэй улсын нэгдүгээрт дээр дурдсанчлан Эстони, хоёрдугаарт Чех улс (22.5%) орж байлаа. Энэ нь социалист байсан улс оронд жендерийн ялгаа илүүтэй байдаг гэсэн төсөөлөл байдаг боловч дараагийн байрыг эзэлсэн Герман (22%), Австри (21,7%), Их Британи (20,8%) нь өөр юм өгүүлж байгаа юм.
Эдийн засгийн хөгжил ба жендерийн тэгш бус байдлын хооронд ямар нэгэн холбоо байхгүйг социалист улс байсан Румын (5,8%), өндөр хөгжилтэй Итали (5,5%) хоёр зэрэгцэн оршиж байгаагаар нотолж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.