Л.ПҮРЭВБААТАРААС УБТЗ ЭД ХӨРӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН АВАХААР БОЛЛОО

2018-04-11 Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар  хоёр жил хиртэй ажилласан Л.Пүрэвбаатар нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус захиалан бариулж эзэмшиж байсан юм.

Тус нийгэмлэг нь Л.Пүрэвбаатарын энэхүү Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох шүүхийн байгууллагад хандсан.

Энэ асуудлыг өнөөдөр /2018.04.11/  Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд УБТЗ нь  хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд  Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэхээр шийдвэрлэлээ. “УБТЗ” ХНН нь энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулах юм.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.