Хэрэглэгчид
Олон хэрэглэгчид байгаа бөгөөд хамгийн их зорилтот бүлгүүд гэвэл:
• Залуу гэр бүл. Хүүхдийхээ зургийг нялх байх үеэр нь авч үлдэх гэсэн аав, ээж. Эдгээр хэрэглэгчдийг татахын тулд форумд зар тавих, хүүхдийн дэлгүүр, цэцэрлэг, сургуулиар рекламны хуудас наах зэрэг аргууд хэрэглэнэ;
• Шинээр гэр бүл бологсод, эцэг эх, хамаатан садангууд – хуримын ордон, ресторан зоогийн газар, бэлэг дурсгалын дэлгүүр, фото студи зэрэгт газар рекламаа байрлуулна;
• Уран бүтээлч хүмүүс – урлан, үдэшлэг, янз бүрийн үзэсгэлэнгээр рекламаа тараана.
Энэ бизнесийг хийхийн тулд өрөө түрээлэх шаардлагагүй юм. Тоног төхөөрөмж нь жижиг учир эхний үед гэртээ хийсэн ч болно. (Заримдаа гэрийн бизнес ч гэж нэрлэдэг) Нэмэлт ажилчин хэрэггүй бөгөөд дизайнерыг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.
Тоног төхөөрөмж
Хөрөг оёх тоног төхөөрөмж нь фото-хаваас хийдэг байх шаардлагатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хатгамлын машин нь бүх чиглэлд оёдог ба хатгамал хөрөг илүү бодитой, сайхан байна гэсэн үг.
Тохирох машиныг доор үзүүллээ:
Хатгамлын автомат Velles VE 15C-SC – үнэ ойролцоогоор 4900 доллар.
Хятадад үйлдвэрлэсэн. Энэ нь 24 цагаар ажилладаг, хэмнэлттэй, олон үйлдэл хийдэг төхөөрөмж юм. Бусад төхөөрөмжтэй харьцуулахад 1200*360 мм талбайтай, янз бүрийн утсаар сүлждэг, 8 ширхэг тэлүүртэй. Муу тал нь гэвэл жаахан чанар муутай, амархан эвдэрдэг юм.
Хатгамалын машин Brother PR-1000 – 4800-5600 доллар.
Найдвартай, нэртэй фирмийн сайжруулсан загвар. Сайн тал нь гэвэл суулгасан видеокамер нь хатгамлыг нарийн хийх боломж олгодог, тохитой дэлгэц, өндөр чанартай хатгамал хийх утсыг татах сайжруулсан систем юм. Сул тал нь гэвэл хатгамал хийх талбай жижиг- 350*350 мм.
Хатгамлын машин Happy Profi 1201-30 HCS – 4200-4900 доллар.
Энэ загварыг Японд үйлдвэрлэдэг бөгөөд өндөр чанартай, урт настай юм. Сайн тал нь гэвэл 12 зүү хүний оролцоогүйгээр хатгамал хийнэ. Дизайн хийж, компьтерээс машинд суулгадаг HappyLink ба URFINUS PROFESSIONAL программ хангамж ашигладаг. Хатгамал хийдэг талбай нь өмнөх хоёр машиныг бодвол бага- 285*290 мм.
Velles VE 15C-SC ба Brother PR-1000 машинуудад нэмэлт программ хангамж хэрэгтэй юм. Тохиромжтой программ гэх юм бол PE-DESIGN NEXT бөгөөд 360 ам.долларын үнэтэй байдаг. Энэ программ нь 4 хатгамлын машин зэрэг ажиллуулж болдог байна.
Сайн компьютер хэрэгтэй бөгөөд 1.800.000-2.000.000 төгрөгний ханштай байна. Түүнчлэн ширээ, сандал, утас, даавуугаа хийх шүүгээ хэрэгтэй. 400.000 төгрөгөөс хэтрэхгүй.
Ийм байдлаар 11.090.000-13.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хэрэг болно.
Материал
Хөрөг оёход хэрэг болох материал нь тусгай утас, даавуу, жийргэвч билээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг, чанартай утас бол GUNOLD Sulky юм. Энэ утас 100% торгонцор бөгөөд бас хөвөн даавуун утас ч хэрэглэгдэх нь бий. Хөрөг урт удаан өлгөөтэй байх учраас утасны хувьд удаан настай, ганддаггүй байх нь зүйтэй. Эхлээд нэг тонын, нэг өнгийн монохром хөрөг хийх нь зүйтэй. Ийм хөрөг хийвэл 6-8 өнгийн утас хэрэг болох бөгөөд бүх утас шаардлагагүй юм. Дараа нь туршлагатай болж байгаад өнгөт хөрөг рүү орох нь зүйтэй билээ.
Хөрөг урлах явцад хамгийн хэцүү хэсэг нь зургийг бэлдэх явдал юм. Үйлчлүүлэгчид голдуу чанар хангаагүй зурагтай ирэх нь бий. График засварлагч программаар зураг боловсруулах нь төвөгтэй ажил бөгөөд мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаарддаг. Үүнд мэргэжлийн дизайнерын үйлчилгээг ашиглах нь хялбар байдаг. Нэг зургийг 5000-20000 мянган төгрөгөөр боловсруулж өгдөг юм.
Орлого ашиг
А4 хэмжээтэй хөргийн өөрийн өртөг нь:
• Хатгамалд орох утас – 750 төгрөг.
• Хатгамал хийх даавуу – 2,000 төгрөг.
• Жийргэвч хийх материал – 1,200 төгрөг.
• Нэмэлт зардал (төхөөрөмжийн зардал, цахилгааны зардал, бусад.) – 1,500 төгрөг.
• Дизайнер/фото зурагчны үйлчилгээ – 10,000 төгрөг.
• Өөрийн өртөгийг дүн: 15,450 төгрөг.
Хөргийн үнэ нь 60,000-80,000 төгрөг байна. (Гэр бүлээрээ авахуулсан том зурагны үнээр тооцлоо) Дундаж үнэ нь 70,000 төгрөг гэж тооцьё.
1. Хөрөг хийхэд 4 цаг зарцуулна. Өдөрт 2 хөрөг шивнэ гэсэн үг.
2. Сарын орлогыг тооцохын тулд өдөрт 1 хөрөг шивнэ гэж тооцьё. Сард 30 хөрөг буюу 30х70,000=2,100,000 төгрөг.
3. Өөрийн өртгийг хассан орлого 1,636,500 төгрөг.
4. Утас, тээврийн зардал, татвар зэргийг хасаад 1,200,000 төгрөг болж байна.
Өөрийн өртөг харьцангуй бага учраас тоног төхөөрөмжийн зардлаа нөхөх хугацаа нь 8-10 сар байна. Хатгамал хийх төхөөрөмж нь реклам хийх, хувцас гоёх, янз бүрийн зураг шивэх зэргээр нэмэлт захиалга авч болох учраас зардлаа нөхөх хугацааг 3-4 сар ч болгож болох юм. Энэ бизнес нь далд нөөц ихтэй учир энэ бизнес эхэлснээр алдахгүй билээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.