АНУ-ын Калифорни мужид гурван Монгол иргэн зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн хэрэг мягмар гарагт гарчээ.
Тодруулбал орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш 12:32 цагийн үед эрэгтэй эмэгтэй оюутнууд зэвсэг барьсан хоёр эрэгтэйд дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаад иржээ. Цагдаа нар шуурхай ажиллаж, хохирогчдын хэлсэн аман зургаар хэргийн газраас холгүйхэн гэмт этгээдүүдийг баривчилсан байна.
Цагдаа нарыг баривчлах үед сэжигтнүүд гурвуул байсан бөгөөд тэдний нэгнээс хохирогчдын эд зүйлс болон сэтгүүлээр ороосон хагас автомат гар буу олджээ.
Сэжигтнүүдийг 20 настай Э.Тингис, 21 настай П.Нармандах, 21 настай П.Мөнхтөр нар байсан хэмээн цагдаагийнхан мэдээлжээ.
Дээрх этгээдүүдэд эд зүйлсээ дээрэмдүүлсэн иргэд байгаа эсэхийг шалгаж байгаа аж.