Вэйбо сүлжээгээр АНУ-ын эсрэг хамтдаа тэмцэхийг уриаллаа

2018-04-5 Ертөнц

Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнуудад хандаж АНУ-ын протекционизмын эсрэг хамтдаа тэмцэхийг уриаллаа.  Дэлхийн худалдааны байгууллага дахь Хятадын суурин төлөөлөгч Чжан Сянчэнь олон нийтийн Вэйбо сүлжээгээ дамжуулан ийм уриалга гаргасан байна. Тэрээр АНУ-ын танилцуулсан Хятадын 1300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулах шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын суурь зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн явдал болж байгааг мэдэгдсэн байгаа юм.

АНУ импортын гаалийн татвар ногдуулах Хятадын бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг өчигдөр танилцуулсан. Америкийн засаг захиргааны тооцоогоор ийм татвар ногдуулах болсноор Хятад улс жил бүр 50 тэрбум ам.долларын татварыг Америкийн талд төлөх ёстой болох юм. Хятадын гадаад хэргийн яамнаас Вашингтоны энэ шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авах болно хэмээн мэдэгдэж байгаагийн зэрэгцээ АНУ-ыг бизнесийнхэн болоод хэрэглэгчдийн ашиг сонирхлыг үл ойшоож байна хэмээн буруушаасан байна. Мөн ойрын хугацаанд дэлхийн худалдааны байгууллагын шугамаар Америкийн энэ алдаатай шийдвэрийн эсрэг гомдол гаргахаар мэдэгдээд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.