Цаатан иргэд гэрийн цаа бугыг “иви”, зэрлэг цаа бугыг “дасбанан”, марал бугыг “жүлэг”, бор гөрөөсийг “үлэг” гэж нэрлэдэг. Харин дархад, урианхай иргэд цаа бугыг халиун буганаас ялгахын тулд зүсний цагаан өнгийг харгалзан “цагаан буга” гэдэг санаагаар “цаа буга” гэдэг байжээ. Тайгын бүсэд бэлчээрлэх цаа буга нь үнэхээр цагаан өнгөөр ялгаран харагддаг. Ялангуяа өвлийн улиралд тарга тэвээрэг сайн авч үсэн бүрхүүл сорлох үед алсаас цагаан зүс нь тод харагддаг байна.
Түүхийн хуудсыг сөхвөл 1764 онд Дархан шавийн тоо бүртгэлийн дансанд 192 цаа буга бүртгэгдсэнээр монгол бичгийн хэлэнд Цаа буга гэдэг нэр хэрэглэх болж (Аюурсэд, 1996), харин цаатан гэдэг нэр цаа буга малладаг гэсэн утгатай аж.
Монголд Цаа бугын тусгаарлагдсан хоёр популяци байдаг тухай Литвинов ба Базардорж (1992) нарын бүтээлд дурьдсан байдаг ба Валетений цаа буга буюу Rangifer tarandus valentinae Flerov., 1933 гэдэг салбар зүйл байдаг (Дуламцэрэн, 1970). Өнөөгийн байдлаар монголд нэг зүйл Буган цаа (R.tarandus, linn 1758) байдаг (Дуламцэрэн, 2003) ба С.Дуламцэрэнгийн (2003) хэвлүүлсэн “Дэлэнтний ангилал зүй, ангилбарын монгол нэр томъео” бүтээлд Буган цаа гэж бичсэн байдаг.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.