Өмнөговь аймгийн Булган сумаас эртний хүний яс олджээ. Тодруулбал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Бүгд Найрамдах Польш улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгүүд хамтран 2021 оноос эхлэн “Цахиуртын хөндий: эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийнхөн 1995 онд Монгол-Орос-Америкийн “Монголын чулуун зэвсгийн үе” төслийнхний илрүүлэн олж судалсан Өмнөговь аймгийн Булган, Сэврэй, Өвөрхангай аймгийн Богд сумдын зааг нутагт орших Цахиуртын хөндийн дурсгалт газрын эргэн тойронд нарийвчилсан хайгуул болон малтлага судалгааны ажлыг явуулж байгаа юм.
Судалгааны явцад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Хөтөл усны агуй хэмээн нэрлэгдсэн эгц урагшаа харсан амтай жижгэвтэр агуйг илрүүлэн олж, малтан судалжээ. Малтлагын явцад агуйн 7 дугаар соёлт давхаргаас эртний хүний яс олдсон бөгөөд энэ нь Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор болж байна. Мөн, сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй анхны эртний хүний олдвор аж.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
Өчигдөр
87405
30587
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.