Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар малын гоц халдварт шүлхий өвчний голомт бүхий аймгуудад ажиллаж, өвчилсөн малын устгалын үйл ажиллагаа, түүнтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх хоёр шуурхай бүлэг орон нутагт ажиллажээ.
Нэгдүгээр шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, хоёрдугаар шуурхай бүлгийг МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал нар ахлан ажилласан байна. Шуурхай бүлгүүд мал амьтныг зориудаар устгасан акт, нотломжид дүн шинжилгээ хийж, шүлхий өвчинтэй тэмцэх ажлын явцтай танилцаж, сум орон нутгийн Онцгой комисст үүрэг чиглэл өгөв.
Түүнчлэн малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын зохион байгуулалтын явцтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгсөн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.